blog хайх

Цаг Агаар

Цаг агаар

Thursday, July 15, 2010

Longman Photo Dictionary


1.
Номын нэр: Longman Photo Dictionary
UK, US: US/UK
Түвшин: Elementary - Advanced
Нас: 12 - с дээш


Онцлог тал:
Гал тогоо, дэлгүүр гээд л өдөр тутмын хамгийн энгийн сэдвүүдээс авахуулаад ажил, спорт, амьтан зэрэг тусгай сэдвүүдийг хамруулсан нийт 94 хэсгийн 3000 үгтэй. Үг бүрийг энгийн ойлгомжтой 1500 өнгөт ôîòî зургаар тайлбарласан. Эхлэн суралцагчдад шинэ үг сурахад, Гүнзгий шатныханд сэргээн давтахад, Хичээл дээр шинэ үгс, дуудлага, бичлэг сурахад тус тус ашиглагдана. Бүх сэдвүүд бие биенээсээ үл хамаарах тул хүссэн сэдвээ сонгон сурах боломжтой. Хуудас бүр дээрх харилцан яриануудтай. Хамгийн гол дүрмүүдийг /одоо үргэлжлэх цаг, угтвар үгс, өгүүлбэрийн бүтэц зэргийг/ хамарсан. Өөрийгөө танилцуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хүн, юмс, нөхцөл байдлыг тайлбарлах чадвар суулгана. Бүх үгсийг агуулсан холбох, нөхөх, үгийн сүлжээ зэрэг хэлбэрээр хийгдсэн сонирхолтой дасгалуудтай. Мөн үгсээ ашиглан өгүүлбэр зохиох дасгал ажлуудтай.

Бүрдэл хэсгүүд
. Нэмэлт тайлбар

Зурган толь бичиг Дотроо хамгийн түгээмэл гол үгсийг фото зургаар тайлбарлан оруулсан. Мөн харилцан яриа, дасгал, галиг бүхий үгсийн жагсаалттай.
2 аудио CD Бүх үгсийн дуудлага орсон.

No comments:

Post a Comment